|

ээлжит хичээлийн хөтөлбөр-3

МУБИС-ийн зөвлөх багш: ............................................./Б.Бадамсүрэн /

Ээлжит хичээлийн төлөвлөгөө

Сэдэв: Харилцаа холбооны технологи, түүний хөгжил
Хамрах хүрээ: ЕБС-ийн 10-р анги,
Хугацаа: 40 минут
Зорилго:   харилцаа холбооны технологийн дэвшлийг судална.
Зорилт :
Ø  Гар утасны хэрэглээ болон үүслийг судлах
Ø  Гар утсанд суурилсан үйлчилгээ
Хэрэглэгдэхүүн: Проектор, компьютер, Ээлжит хичээлийн хөтөлбөр №1, ТӨМ, Үнэлгээний хуудас, Үзүүлэн, Самбар.
Заах арга зүй:  Асуудал дэвшүүлэх, тайлбарлан таниулах, харилцан ярилцах.
Хичээлийн агуулга:
Мэдлэг
Чадвар
Төлөвшил
Хэрэглээ
Гар утас болон түүний хөгжил, хэрэглээний талаар ойлголтыг  судлах

Гар утасны өргөн  хүрээний судалгаа хийнэ.
Гар утасны хөгжлийг дэлгэрэнгүй судлах.
·         Үзсэн хичээлдээ дүгнэлт хийх, ярилцах

Залгамж холбоо:
Өмнө судалсан байдал

Одоо судлах
Цаашид судлах

Гар утасны талаар мэддэг байх.

Гар утасны хэрэглээ болон үүслийг судлах


Нийгмийн сүлжээ, түүний хөгжлийг судлах.




Сургалтын орчин:
Материаллаг
Үйл ажиллагааны
Сэтгэл зүйн
·         Ээлжит хичээлийн хөтөлбөр.
·         Ажиллах дасгал, даалгавар.
·         ТӨМ
·         Үнэлгээний хуудас
·         Ажлын хуудас
·         Багш чиглүүлнэ.
·         Багш сурагчдын хамтын ажиллагаа
·         Сурагчид багаар ажиллана.
·         Багш сурагчийн харилцааны таатай орчин бүрдүүлэх.
·         Сурах, сургах эрмэлзэл
·         Багшийн үлгэр дуурайлал

Эзэмшихүйн үе шатны төлөвлөлт:
Баримжаа ялган таних үед хэрэглэх (Төсөөлөл)
Баримжааг эзэмших үед хэрэглэх арга (Мэдлэг)
Баримжааг үнэлж хөгжүүлэх үед хэрэглэх арга (чадвар, хандлага, төлөвшил)
·         Үзүүлэн таниулах арга
·         Харилцан ярилцах арга
·         Багаар ажиллах
·         Мэдлэг бүтээх

·         Үнэлгээний хуудас
·         Ажлын хуудас
·         ТӨМ

Хичээлийн явц:

Хичээлийн элемент (40 минут)
Суралцах үйл ажиллагаа(C)
+ Үнэлгээ
• Багшийн санал
! Анхаарах зүйл
Багшийн үйл ажиллагаа (Б)

Зохион байгуулалт
/2минут/
Б: Сурагчидтай мэндэлнэ.
Б: Ангийн ирцийг бүртгэнэ.
Б: Сурагчдыг 3 баг болгон хуваана.
С: Баг болж сууна.
С: Хичээлийн бэлтгэл хангаж, анхаарлаа төвлөрүүлнэ.
Сурагчдын анхаарлыг хичээлд хандуулах
Сэдэл төрүүлэх,  сэргээн санах
5 минут
Image result for хамгийн анхны гар утас
Б: Анх ямар утас бий болсон. Харин одоо ямар утас хэрэглээ болж байгаа талаар ярилцана.
Б: Та нар ямар ямар гар  утас барьдаг вэ?
Хичнээн гар утас мэдэх вэ?
С: iPhone4,5,6, 4s,5s,6s, Samsung S1, S2, S3, S4, S5, S6,
Note, Sky, Nokia  гэх мэт.

Багшийн асуусан асуултанд хариулна.



Шинэ мэдлэг бүтээх
/24минут/
Б: 3 багт нэг нэг асуулт өгнө.
С: Багаараа багшийн өгсөн асуултанд хариулна.
1-р багийн асуулт:
-       Гар утасны хөгжил, хэрэглээний талаарх ойлголт
2-р багийн асуулт:
-       Гар утсанд суурилсан  үйлчилгээ
3-р багийн асуулт:
-       iPod, iPad, Smartphone гэсэн 3 утасны үүсэл хөгжил хэрэглээний талаар мэдээлэл олох.
Анхаарах зүйлс:
Ø  Номны 191-194 хуудсыг унших
Ø  Интернэтээс хайж хэрэгтэй мэдээллээ тэмдэглэх.
Ø  Хугацаа 14 минут
Б: Баг бүхэнд дуусах хугацааг хэлнэ.
С: Хугацаа дууссаны дараа баг тус бүрдээ авсан асуултаа нөгөө багынхандаа тайлбарлаж өгнө.
Багийн гишүүн бүр дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө. Баг бүхэн авсан асуултаа 3минутын  дотор тайлбар хийнэ.
Б: багуудын асуултанд  нэмэлт тайлбар хийнэ.
Харилцан ярилцана. Сурагчид дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө.
·         Ойлгохгүй байгаа зүйлээ багшаас асуух
Шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгөх.
Бататгал
  Дүгнэлт
/8минут/

Б: номны 191 хуудсыг харуулж iPhone, Android хоёрын үйлвэрлэгч болон хоорондын ялгааг харилцан ярилцана.
Б:Номны 194 хуудасны Хүснэгт 4.24 танилцаж харилцан ярилцана.
С: Дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө.
Б:Bluetooth үйлчилгээний талаар юу мэдэх вэ?
С: Сурагчид нэг нэгнийхээ утаснаас хооронд ямар нэгэн зураг, дуу, видео зэргийг солилцох.
Гэрийн даалгавар
/1минут/
“Гар утасны хөгжил”  эсээ 150-200 үгтэй.
Эсээний шаардлага:
ü  Сэдэвтэйгээ уялдаа, холбоотой байх
ü  Найруулгын алдаагүй, зөв бичих
ü  Үгийн алдаагүй байх

Боловсруулсан оюутан багш:.......................... Д.Оюундэлгэр



No comments:

Post a Comment