|

Wednesday, September 27, 2017

Фейсвүүк (Facebook) гэж юу вэ? 
Фэйсвүүк нь өөрийн эргэн тойронд буй найз нөхөд, хамт ажиллаж, амьдарч буй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох энгийн хэрэгсэл юм. Та фэйсбүүкийг ашиглах нь танд хүмүүстэй хамтран ажиллах, тэднийг манлайлах мөн тэднээс хоцрохгүй байх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Фэйсбүүк хүн бүхэнд нээлттэй. Та фейсвүүкийг ашиглахын тулд өөрийн гэсэн Ймайл хаягтай байхад л хангалттай. Өөрийн ймайл хаягаа ашиглан фейсвүүкийн хэрэглэгчээр бүртгүүлээд өөрийн эргэн тойронд байгаа хүмүүстэй холбоо тогтоож эхэлнэ. Фэйсбүүк таны эргэн тойронд байгаа хүмүүсийг танд нээж өгнө. Байгууллага, бүс нутаг, сургууль, бүлэг, бүлгэмүүд гэх мэтээр ашиг сонирхол ижил хүмүүсийн маш олон сүлжээ, бүлгүүд Фэйсбүүкт байдаг. Та тэдэнтэй холбоо тогтоож тэднээс суралцаж болно. Фэйсбүүкийн найзууд Тодорхой нөхцлийн дагуу итгэлцлийн үндсэн дээр фэйсбүүкийн найзууд болсон тохиолдолд тэд өөрсдийн хувийн мэдээллээ солилцох, хамтран үзэх унших эрхтэй болдог.  

No comments:

Post a Comment